2015-11-10

Хэл яриаг хөгжүүлэх -1


  • оньсого,
  • түргэн хэллэг,
  • зүйр цэцэн үгс,
  • хэл зүгшрүүлэх үгс







Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлье.
Эх хэлээ эзэмшье.

Бага насны хүүхдэд шүлэг, оньсого, зүйр цэцэн үгс, жороо үгсийг эхлээд том чуул нь урнаар хэд хэдэн удаа уншиж өгнө. Дараа нь үг болгоныг тайлбарлан өгөөд дагуулж үг болгоныг хүүхдээр хэлүүлнэ. Хүүхдэд шүлгийг цээжлүүлэхэд байнга  өдөр бүр давтаж тогтоолгоно. Хүүхдийн үгийн  санг  нэмэгдүүлэх, уран тод хэллэгт сургахад нэмэр болгох зорилгоор эцэг эх, багш нарт зориулан доор хи материалыг өглөө. Үүнд:

1.Оньсого

Хөх торгон дээл
Цагаан торгон хээтэй / тэнгэр од/

Үүлний цаанаас
Үнэгний чих цухуйх  /нар гарах/

Хөлгүй байж  явдаг
Нүдгүй байж уйлдаг /үүл, бороо/

Цэнхэр цэнхэр пансан хөшиг
Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг
Хангай дэлхийг чимдэг хөшиг
Халуун наранд сөхөгддөг хөшиг /манан/

Гаргүй байж үүд татна
Биегүй байж айлд орно  / салхи/

Дээвэр эсгий
Дэлхийг бүтээнэ /цас/

Эрхий чинээ биетэй
Тогоон чинээ малгайтай /мөөг/

Дугуй малгай өмссөн
Дун цагаан хүүхдүүд
Нов ногоон хивсэн дээр
Зун дугууйрч зогсдог /мөөг, мөөгний хүрээ/

Уулан дээр
Улаан тугал уяатай /төмсний цэцэг/

Хар хурга
Ясан бөөртэй /мойл/

Хээр морь хэжимтэй
Хэжим болгон цацагтай
Цацаг болгон молцогтой
Молцог болгон өндөгтэй
Өндөг болгон ангаахайтай /самар/

Дээрээс нь харахад
дэрэвгэр ногоон
Дэргэд нь очиход
Бөндгөр ногоон  /байцаа/

Талын цагаан азарга
Хангинатал янцгаагаад
Сэнгэнэтэл хатирна  /голио/

Орой өглөөгүй дуулаахай
Огцом доороо давхиахай
Газар усгүй амьдраахай
Ганган ногоон пагваахай /мэлхий/

Гэдсээ маажуулж дуугаа дуулна
Чихээ мушгиулж хоолойгоо засна. /мандалин/

2.Түргэн хэллэг

Арын тэр нуур аргагүй том нуур
Авдрын тэр нүүр алаггүй хүрэн нүүр

Сольж барьсан гэр
Сорьж тарьсан үр

Шилж олсон шүр
Ширж оёсон ширдэг

Даргар торгон дээлийн
Далбагар урт хормойг
Даргар торгон дээлийн
Далбагар урт хормой гэнэ

Бөв бөөрөнхий
Бөндгөр бөмбөгийг
Бөв бөөрөнхий
Бөндгөр бөөрөөр нь
Бөмбөрүүлэн бөмбөрүүлэн өнхрүүлнэ.

Хуш намар өвөлгүй
Нов ногооноороо байхаас
Хус намар өвөлгүй
Нов ногооноороо байдгүй

3. Зүйр цэцэн үгс

Оролдвол нэгийг сурдаг
Уралдвал нэг нь түрүүлдэг

Сурсан юм далай
Сураагүй юм балай

Мах идье гэвэл, малаа малла
Талх идье гэвэл ,тариагаа тарь

Буруу явдлаа бүү өмөөр
 Бусдын юманд бүү шуна

4. Хэл зүгшрүүлэх үгс

Дадах -татах
Дайрах - тайрах

     Далбаа - талбай
     Догол - тогло

Дуу - -туу
Дээвэр - тээвэр

     Өглөө - үглээ
     Өргөдөг - үргэдэг

Цангаах - чангаах
Цэг - чиг

     Замаар - чамаар
     Зангадах - чангадах

Зай - цай
Зуу - цуу

савар -шавар
сар - шар
сэрээ - ширээ

 газар - хацар
(үргэлжилнэ)

No comments: