2012-09-11

Сургуулийн өмнөх боловсрол.


Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөрт сургуулийн өмнөх боловсролыг шинэчлэх саналаа илгээсэн бичиг
Монголын эрүүл саруул, ухаантай иргэдийн төлөө

Өнөөдөр хүүхдийн ясли, цэцэрлэг, хүүхдийг сургуульд бэлтгэх ба цэцэрлэгийн багш нарын нийгмийн асуудлаар бодож явдаг хэдэн асуудлыг төр ба дээд байгууллагууд бодлого, хуулиуддаа засвар хийхдээ зайлшгүй хөндөж оруулах шаардлагатай асуудлууд.
Олон жил хүүхдийн цэцэрлэгтэй амьдарлаа холбосон тэр үедээ амьдрал бүх зүйлээ орхин хүүхдийн төлөө явж байсан ахмад цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгч багш ба одоо ажиллаж байгаа залуу эрхлэгч, хүмүүжүүлэгч багш нараас тэдний сэтгэл зовдог асуудлуудыг нэгтгэж сайд танд болоод бусад том дарга нар болоод ерөнхийлөгч , их хурлын гишүүдэд хэлэх үг байгааг та бүгдэд хүргэх гэсэн юм.
Бид Монгол улсынхаа хүүхэд багачуудыг хүн болгох гэж зүтгэж явсан ба одоо ч зүтгэж байгаа. Бид хүүхэд минь ямар нөхцөлд хүн болдгийг хүүхдийн сэтгэл судлал ба сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааныг нарийн мэддэг ба олон улсын стандартын дагуу л болгохын төлөө саналаа хэлж байгаа юм. Өнөөдөр Боловсролын Яаманд сургуулийн өмнөх боловсролын талаар бодлого боддог сургуулийн өмнөх боловсролын асуудлыг хариуцах ганц хүнтэй багаа учир өнөөдөр чухам хүүхдийн цэцэрлэгийн ачаалал ямар байгаа, боловсон хүчний бэлтгэгдсэн байдал, хүмүүжүүлэгч багш нарын нийгмийн асуудал, хүүхдийн хоол хүнсний хангамжийн байдал, цэцэрлэгийн төсөв мөнгөний хүрэлцээ, хүмүүжүүлэгч багш нарын эрүүл мэндийн байдал, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулга арга зүйн асуудал/ цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгыг Боловсролын яам батлахгүй стандарт хэмжих зүйн газар баталдаг болжээ хөөр хийдээ/, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулга чухам ямар орны хөтөлбөрийг сонгон авч боловсруулсан гэдгийг ойлгоход хэцүү болжээ. Өнөөдөр Монголын 900 гаруй хүүхдийн цэцэрлэг түүнд хүмүүжиж буй 130000 гаруй бага насны хүүхдийг Боловсролын яаманд 1 хүн, аймаг дүүрэгт 1 хүн зарим газарт 70-д цэцэрлэгийг хариуцаж байгаа нь хангалтгүй байна. Өнөөдөр бага насны Монгол хүүхдийг сэтгэл зүйн талаар, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны талаас нь нарийн судалж түүнд тохируулан Монголдоо монгол хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэх асуудлыг сонирхож байгаа дарга нар үгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна. Иймд олон жил доорх асуудлыг тавьдаг боловч үүнд хайнга ханддаг дарга нар олон байдаг тийм учраас сайд Танд таны ажилд хэрэг болоход хэдэн санал оруулаж байна. Үүнд:

Хүүхдийн яслийн талаар
  • Монголд анх 20-д оны сүүлээс эхлэн эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд татан оруулах, эмэгтэйчүүдийг боловсруулахын тулд тэдний хүүхэд багачуудыг улсаас хүмүүжүүлж хөгжүүлэн, нийгэмшүүлэх зорилгоор анхны ясли гэдэг байгууллага байгуулагдаж 1989 онд гэхэд 400 гаруй бие даасан ясли, яслитай цэцэрлэг 235 ажиллаж , 1982 онд яслийн 0-3 насны хүүхдийн хүмүүжил сургалтын агуулгыг судалгаан дээр түшиглэн боловсруулж амьдралд хэрэгжүүлж, яслийн сувилагч-хүмүүжүүлэгч гэдгийг бэлтгэж олон нялхсыг авч хүмүүжүүлж байсан . Энэ бол төрийн ухаантай бодлого байсан байна. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод улсын 3 ширхэг ясли ажиллаж байна. Хувийн яслиуд байгаа боловч орон сууц болон хүүхдийн эрүүл ахуйд харш байруудад давчуу өрөө тасалгаанд бага насны хүүхдийг шалан дээр авч хөгжүүлэхийг оролдож байна. Орчиндоо агаар салхинд хүүхдийг гаргах газар байхгүй нөхцөлд хүүхдийн эрүүл ахуйн хувьд тохироогүй байртай олон ясли байгааг анхаарч үзэхгүй бол эрүүл хүүхэд үгүй болж магадгүй.
  • 0-2 нас хүүхдийн хөгжлийн хамгийн эрчимтэй үе. Энэ талаар олон улсын эрдэмтэд хүүхдийг багаас нь хүмүүжүүлж хөгжүүлэх шаардлагатай гэдгийг нотолж байна. Японы эрдэмтэн Ибука Масури “3 нас хүрэхээс нь өмнө” гэсэн ном онд хүүхдийг бүр багаас нь хөгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг туршилт судалгаа шинжлэх ухааны үндсэн дээр эцэг эхэд зөвлөгөөн өгсөн ном билээ. Тэгвэл өнөөдөр дэлхийд улс болгон өөрийн иргэнийг багаас нь хөгжүүлэх зорилгоор хүүхдийг хэвлийд нь хөгжүүлэх байгууллагууд байгуулагдаж байна. Жишээ нь Америкт Глен Доманы “Хүний оюуны чадавхыг хөгжүүлэх эрдэм шинжилгээний институт”, Орост М.Л.Лазеровын “Сонатал төв” , Япон, Индонезия, Хятад ,Европын орнууд хүүхэд багачуудыг эрүүл саруул, ухаантай иргэдийг багаас нь шинжлэх ухааны үндэстэйг ээр хөгжүүлж хүмүүжүүлж байна. Гэтэл Монголчууд нь яслийг бүгдийг устгаад ихэнх залуу эцэг эх нь хүүхдийн асаргаа сувилгаа хүүхэд хөгжүүлэх,хүмүүжүүлэх талаар ямар ч мэдлэг эзэмшээгүй, ардын уламжиллаа мартсан , боловсрол дулимаг эцэг эхэд 0-2 настай хүүхдийг даалгаж өгөөд тэр хүүхэд ямар амьдралд юу сурч хүмүүжиж байгаа билээ. Хүн болгон хүүхдийн ирээдүй Монголын мань ирээдүйг бодоосоо. Өнөөдөр хүүхэд гэж хоосон яриа их байна. Харин хүүхдийн талаар ямар арга хэмжээ авах вэ гэдгийг Боловсролын сайд л цэцэрлэг нэмж барих тухайл ярьдаг өр хэн ч хүүхдийн талаар ялангуяа яслийн насны хүүхдийн талаар ярьдаг хүн байхгүй л байна даа.
Өнөөдөр нялхсыг асарч сувилж хөгжүүлж байсан байгууллага байхгүй болж залуу ээж нар хүүхдээ гудамжинд хаях, заримыг нь жалга дотор, хогны саванд хаядаг үзэгдэл олширч байгаа дээр хүүхдийн асуудлыг хариуцсан хүмүүс судалгаа хийж яагаад ийм байдалд хүрч байгааг бодож байгаа болов уу. Та бүгд гэр хорооллоор яваад үз, ямар нөхцөлд хүмүүс амьдарч байна вэ, хүүхэд ямар нөхцөлд байгаа вэ гэдгийг газар дээр очиж үзээрэй. Ялангуяа залуу эцэг эхчүүд хүүхдэдээ ямар тоглоомтой, ямар ном хичээлийн хэрэгсэлтэй байгаа зэргийг үзмээр байна. Өнөөдөр гэр хороолол, орон сууцанд олон бага насны хүүхдийг өгөх газар байхгүй тул гэрт нь цоожлоод явсны дараа гал гарч олон хүүхэд шатаж , гэр хороолол зусланд хөдөө орон нутагт эцэг эхийн анхааралгүйгээс 1,5 – 2 настай хүүхэд олноороо жорлонд унаж, усанд живж амь нас аа алдаж байна.
Өнөөдөр төрсөн хүүхдээ гудамжинд хаях, цонхоор чулууддаг, зодож амь насыг нь алдах зэргээр хүүхэдтэйгээ зэрлэгээр ханддаг эцэг эх бий болжээ. Хүүхдийн хүс нь цөглөөгүй 5 өдөртэй, 1,2,3,4 сартай хүүхдийг гудамжинд хаягсдыг нь эхийн сэтгэлээр гаднын болон Монголын сайхан сэтгэлтэй, өрөвчхөн хүмүүс Монгол хүүхдийг өсгөж бойжуулж байгаа олон асрамжийн газар бий болжээ. Тэдэндээ урам хайрлах, төсөв мөнгөөр туслалцаа үзүүлэх талаар ч бодмоор байна.
Уучлаарай, амьдрал нь хүнд байгаа хүүхдэд тусалж тэдний дунд хөгжүүлэх үйл ажиллагаа олон жил ажил явуулж байсан болохоор тэр бүгдийг сайн мэдэж байна. Хүүхдийг яслийн наснаас нь нийгэмшүүлэх ,хөгжүүлж, хүмүүжүүлж, сургахын тулд яслийг сэргээх нь зүйтэй болов уу. Монголын хаа хүүхэд багачуудад сэтгэл зүрхээ зориулж яслийн төлөө хүн бүхэн сэтгэл гаргаж хөгжүүлэхэд та бүгдийг уриалж байна. Иймд төр засаг, боловсролын байгууллага, төрийн бус байгууллага, компани эздэд, хүн нэг бүр анхаарал тавьж дараах зүйлийг яаралтай хийц гэе. Үүнд:
  • Хүүхдийн яслийг олноор барьж байгуулах
  • Яслийн зориулалтын барилгуудыг бүгдийг буцааж аваад засвар хийгээд хүүхдээ авах /яслийн олон барилга өөр зүйлд ашиглаж байгааг судалж гаргах боломж байна/.
  • 0-3 настай хүүхдийг эрүүл саруул, чийрэг биетэй , оюун ухааныг хөгжүүлэх хүмүүжүүлэх сургалтын хөтөлбөрийг сэргээж , яслийн сувилагч-хүмүүжүүлэгч ба туслах асрагчийг бэлтгэх, тэдний нийгмийн асуудал, цалинг нэмэгдүүлэх асуудлыг зэрэг шийдэх.
  • Яслийн насны хүүхдэд амьдралын наад захын хүмүүжлийн дадал хэвшлийг эзэмшүүлэх / энэ талаар оросын сурган хүмүүжүүлэгч Сухомлинский хүүхэд хүмүүжлийн дадал хэвшлийн 90 хувийг 5 насандаа үлдсэн 10 хувийг бусад насандаа эзэмш идэг гэж сургасан байдаг/ үүний зэрэгцээ бага насны хүүхэдтэй залуу эцэг эхчүүдийг яслийн насны хүүхдийг хүмүүжүүлж, сургах арга барилд сургах хөдөлгөөн өрнүүлэх.
  • Зарим хүмүүс 0-3 настай хүүхдийн яслийг заавал эрүүл мэндийн байгууллага хариуцах ёстой гэж үздэг. Бидний бодлоор эрүүл мэндийн байгууллага хүүхдийг эрүүл өсгөх, орчны эрүүл ахуйн асуудал дээр онцгой анхаарч харин хүүхдийг бүх талаар хөгжүүлэх, хүмүүжүүлэх ба нийгэмшүүлэх хүн болгохыг боловсролын байгууллага хариуцаж хийдэг туршлага байсан ба цаашид ч ясли бий болгож үргэлжлүүлэх нь зөв болов уу. Тийм ч учраас олон орны эрдэмтэд “ясли-цэцэрлэг” гэсэн хүүхдийн байгууллагыг цогцолбороор нь би болгож түүнд сурган хүмүүжүүлэгч нар мөн сувилагч эмч нар хамтран ажилладаг туршлага бий болсон билээ.
  • Мөн яслийн багш нарыг бэлтгэх, яслийн орчинг бүрдүүлэх, яслийн хүүхдийн ор, ширээ, сандал, манеж, ясли цэцэрлэгийн хүүхдэд аюулгүй олон улсын стандартаар батлагдсан тоглоомоор хангах ба сандал ширээ, ор , тоглоом зэргийг зөвхөн модоор хийж хангаж тохижуулах, яслийн сувилагч-хүмүүжүүлэгч ба туслах асрагчийг нарын гарын авлага боловсруулж бэлтгэж гаргах.
  • Цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуульд 0-2 насны хүүхдийн нас зүйн онцлог, сурган сэтгэл судлал, заах арга арга барил, бага насны хүүхдийн эрүүл ахуй, бага насны хүүхдийн арчилгаа сувилгаа , бага насны хүүхдийн өвчин зэрэг хичээлүүдийг хүртэл оруулж боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байна.
Хүүхдийн цэцэрлэгийн талаар

Хүүхдийн цэцэрлэгийн талаар нэлээд олон асуудлыг шинээр шийдсэн боловч анхаармаар хэд хэдэн чухал асуудал байна. Сургуулийн өмнөх боловсролын хууль гарсан явдалд талархаж байна. Өнөөдөр хуулийн дагуу заалт хэрхэн биелэгдэж байгааг судалж үзэх шаардлага гарч байна. Дараах асуудлыг шинжлэх ухааны үндэстэйг ээр судалж шийдвэр гаргамаар байна. Үүнд:


  • Цэцэрлэгийн бүлгийн ачаалал их байна. Өнөөдөр цэцэрлэгийн багш 40-50-60 хүүхэдтэй ганцаараа ажиллахад маш хүнд байна. Өрөө тасалгааны агааржуулалт байхгүй, нэг хүүхдэд ногдох талбай дутагдалтай, хүүхдийг гадаа гаргахгүй учир хөдөлгөөний сааталд орох зэрэг хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Шалтгаан нь цэцэрлэгийн нийт хүүхдийг үнэгүй хооллодог учраас дээрээс аваад нийт хүмүүс хүүхдээ цэцэрлэгт шахаж өгч байна. Цэцэрлэгийн хүрэлцээ муу өнөөдрийн байдлаар 150 хүүхдийн багтаамжтай байранд 270 хүүхдийг авч байгаа жишээ байна. Олон багш нар эрүүл мэндээрээ хохирч байна. Цэцэрлэгийн эрхлэгчид хүүхэд авч байгаа ч дарамтад орж хүүхэд багтахгүй байсан ч заавал ав гэж тушаах, мөн эрхлэгчийг авилга авч хүүхэд элсүүлж байна гэж олон нийтийн дунд яриа гарч байна. Хятад, Сингапурт, Америкт, Солонгост, Орост, Дани, Чех улс зэрэг олон оронд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хагасыг нь эцэг эх төлж явуулдаг учраас эцэг эхчүүд цэцэрлэг дээр анхаарал тавьж тусалдаг зэрэг хариуцлагатай ханддаг. Сүүлийн үед хүүхдийн ясли цэцэрлэгт явж байгаа хүүхдийн хоолны төлбөр гэж байхгүй газарт хүүхдийг асарч сувилж, хөгжүүлж хүмүүжүүлж байгаагийн үйлчилгээ / үйлчилгээ тус бүр тодорхой үнэлгээтэй, хугацаатай байдаг байна/ үзүүлсний төлбөр гэж авдаг болж байна. Цэцэрлэгийн багшийн цаг нь өдөрт 6 цаг долоо хоногт 36 цаг хүүхэдтэй 2 ээлжийн мэргэжлийн багш, 2 ээлжийн туслах үйлчлэгчтэй ажилладаг нормыг олон улсын хэмжээнд тогтож олон улсын цэцэрлэгүүдэд ээлжийн багш нар өдөрт 6 цаг ажилладаг учраас цэцэрлэгүүд нь 12-14 цаг хугацаатай ажиллаж, харин хүүхэд нь цэцэрлэг дээр байх хугацаа нь уяан хатан байна. Хүүхэдтэй ажиллах цаг бага байх тусмаа хүүхэд нэг бүрд хүрч ажиллах , хүүхэд бүр дээр үр дүн гарна.

Монгол улсад цэцэрлэгийн багш нар минь бүтэн өдөр бага насны хүүхэдтэй 10-12 цаг үүнээс ч илүү цаг ажиллаж байна. Эцэг эхчүүд багшид илүү цаг ажилласны хөлсийг 500 төгрөгөөр үнэлдэг байна. Ялангуяа 2, 3 настай хүүхдийн нэг бүлэгт 35-45 хүүхэд байна гэдэг бол тэр их шуугиан, уйлах, хашхирах зэрэгт багшийн эрүүл мэнд, асаргаа сувилгаа, хүмүүжил сургалтын үйл ажиллагааг яаж явуулдаг бол гэмээр байна. Бид өөрсдийн нэгээс хоёр хүүхэдтэй байхад ямар билээ. Энэ талаар хуульд тодорхой зүйл ороогүй байна.
Иймд дараах санал оруулж байна. Үүнд:
1-рт цэцэрлэгийн хүүхдийн хоолны буюу асаргаа, сувилгаа үйлчилгээний төлбөрийг тогтоож эцэг эхээс гаргах,
2-рт 2 настай хүүхдийн бүлгийг 12-15 хүүхэдтэй , 3 настай бүлэгт 15-18 хүүхэдтэй ахлах бэлтгэл бүлэгт 20-25 хүүхэдтэй болгох стандарт бий болгох,
3-рт Мэргэжлийн багшийг нь 6 цаг ажилладаг 2 ээлжийн мэргэжлийн багштай болгох .
  • Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нарын эрүүл мэндэд онцгой анхаарч жилд 2-3 удаа бүх талын үзлэгт хамруулах / бүлгийн хүүхдийг нэг хором ч эзгүй орхих эрхгүй учир цэцэрлэгийн багш нар эмнэлэгт очих, дэлгүүр явах, үсчинд очих зав цаг гардаггүй/, эрүүлжүүлэх сувилах талаар арга хэмжээ авч баймаар байна. Өнөөдөр цэцэрлэгийн багш нарыг та харвал маш их ядарсан, сэтгэл санаагаар дээрээс болон удирдлагаасаа маш их дарамттай, уур уцаар ихтэй, гадаад төрх байдал хувцас, үс гэзэг, нүүрний баясгалан үгүй байгаа нь ядарсан сульдсан байдалтай байна. Энд удирдлагууд маш их анхаарал тавьж багшаа халамжлах, байнга урмын үгээр сэтгэл санааг засах, хайрлах, тэдэнд амрах цаг гаргаж өгмөөр санагдана. Цэцэрлэгийн багш нар маш их дарам танд ордог, шалгалтаас маш их айдаг, хүүхэдтэйгээ ажиллах зав байхгүй маш олон бичиг цаас хөтөлдөг . Цэцэрлэгийн багш нарын бичиж боловсруулах зүйлийг багасгаж харин гарын авлага ном гаргаж гарт нь бэлэн зүйл өгвөл багш хүүхэдтэй ажиллах боломж гарна. Цэцэрлэг дээр ойр ойрхон хяналт шалгалт очиж цэцэрлэгийн хамт олныг хямралд оруулж байна.

Дээр үед 5 жилд нэг удаа цэцэрлэг дээр очиж бүх талын үзлэг хийхдээ урьдчилсан төлөвлөгөөтэй мэдэгддэг байсан ба зөвлөн туслах аргаар шалгадаг байв.
  • Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нарын аж амьдрал ямар байгаа билээ, ихэнх хүмүүжүүлэгч багш нар өрх толгойлж яваа, цалин бага, өөрийн гэсэн гэр оронгүй айлын байр, гэр түрээслэн амьдарч байгаа, тэднийг орон сууцаар хангах талаар орхигдож байгаа. Зээлээс зээл хүртэл амьдарч хамгийн ядуу хүн гэвэл цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нар . Ядуу болохоор эцэг эхчүүд багштай харьцахгүй, багшийг хүндлэхгүй, чи л энэ хүүхдийг харах ёстой гэсэн байдлаар ханддаг. Хүмүүжүүлэгч багш нар минь өглөөнөөс орой болтол нэг бүлэгт байгаа олон хүний 45-50-60 хүүхдийн төлөө зав чөлөө байхгүй ажиллаж байна. Харин өөрийн төрсөн хүүхдийнхээ төлөө , хань нөхөртөө анхаарал тавих, нөхөртэйг ээ хамт сууж цай уух, хоол идэх , юм үзэх, түүнд халамж тавих, өөрийн хүүхдийн сурлагад нь туслах, хүүхэдтэйгээ ярилцах талаар цаг байхгүй , эцэг эхийн хуралд нь оролцох, багштай нь очиж уулзаж байна уу, хүүхэд дээ халамж тавих, туслах, хамт юм үзэх, хамт сууж хоол цайгаа уух, өглөө хүүхэд дээ сайхан урмын үг сургамжийн үг хэлээд сургуульд нь явуулах, хүүхдийн хичээлд нь туслах, хамт амрах зэрэг орхигдсон байна. Залуу багш нар хүнтэй танилцах цаг байхгүй учир нөхөртэй болж чадахгүй байна. Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн цалин хамгийн доогуур авдаг.
Төр засгаас цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн цалинг хүүхдийн насаар нь олгодог тогтолцоо манай улсад л байдаг. Бага насны хүүхэдтэй ажилладаг учраас бага цалин авна гэдэг үзэлтэй удирдлагууд байдаг байна. Гэтэл Японд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нь машин авах цалинтай байдаг. Вьетнам, Солонгост болон бусад оронд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нар хамгийн эмзэг , нялх хүүхдэд амьдралын хамгийн анхны энгийн зүйлийг сургаж хүмүүжүүлдэг, эдгээр хүүхэдтэй ажиллахад хамгийн их бэрхшээл тохиолддог гэж үнэлж дээд сургуулийн багшийн цалингаас дээгүүр авдаг учир хүүхдэд хариуцлагатай хандах , эцэг эхээс цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийг хүндэтгэх, халамжлах , хамтран ажиллах зэргээр хүмүүжүүлэгч багшид хандах хандлагад өөрчлөлт ордог байна.


Хүүхдийн цэцэрлэгийн засварын асуудлыг анхаарч төсөв мөнгийг засвар хийх материал ба засвар хийх хөлсийг тусгаж мэргэжлийн засварчид аар хийлгэдэг болгомоор байна. Багш нар засвар хийлгэдэг явдлыг зогсоож багшийн эрүүл мэндийг бодох цаг болжээ.
  • Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөрийг аль нэгэн улсад туршлага үзээд ирээд тэр улсын хөтөлбөрийг импортлон хуулдаг болжээ. Өмнө хөтөлбөрийн агуулгыг 5-10 жилд хөдөө хотын хүүхдийн цэцэрлэг дээр эрдэм шинжилгээний ажилтан, цэцэрлэгийн туршлагатай эрхлэгч, арга зүйч багш нарын хамт туршилт судалгаа явуулах, эцэг эх ахмад болон бусад туршлагатай багш нарын санал авах, Сурган Хүмүүжүүлэх Ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудаар хэлэлцүүлэх, Боловсролын яамны дэргэд цэцэрлэгийн арга зүйн зөвлөл гэдгээр хэлэлцүүлж, сайдын тушаалаар баталсан хөтөлбөр гардаг байсан. Тэгвэл өнөөдөр жил бүр шинэ шинэ янз бүрийн нэртэй хөтөлбөр -зөвлөмжийг гаргадаг болжээ. Гэтэл өнөөдөр Монголд бага насны хүүхдийг судалж түүнийг нь шинжлэх ухааны үндсэн дээр хөтөлбөр хийдэг хүн үгүй болжээ. Өнөөдөр мөрдөж буй Монгол улсын стандартчилал хэмжих зүйн газраар баталсан “Сургуулийн өмнөх боловсрол. Бага насны хүүхдийн хөгжил.” гэдэг нэртэй сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил боловсролын зорилго нь “Бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихийн цогц хөгжилд гарах өөрчлөлтийг хэмжих, нөгөөтэй гүүр тэднийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоож, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангахад стандартын зорилго оршино.” гэжээ. Дээр хи стандартыг үзэхэд хүүхэд ямар төвшинд очсон байх вэ гэдгийг гаргажээ.

Гэтэл өнөөдөр цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөр гэдэг нь боловсрол , хүмүүжил, хөгжүүлэх зорилго зорилт, агуулга, арга зүй гэдгээ ялгахгүй сэдвийн боловсруулалтыг стандарт гэж нэрлэдэг болжээ. Монгол улс мань мал аж ахуйн орон гэхэд малын тухай, Монгол ёс заншил, хүүхдийг багаас нь хөдөлмөрт сургах талаар оруулж чадаагүй, Монголын нэрт хүүхдийн зохиолчдын бүтээл, дэлхийн нэртэй хүүхдийн зохиолчдын бүтээлээс оруулахгүй, стандарт хийж байгаа хүмүүс өөрсдөө шүлэг, зохиол бичээд оруулдаг болжээ. Зохиосон шүлэг, өгүүллэг нь ямар ч хүмүүжлийн зорилго хангаагүй, утга нь ойлгогдохгүй, зарим үгийн утгыг ч мэдэхгүй, хүүхдэд хэллэгт тохироогүй, үгийн санг нэмэгдүүлэх талаар ажил явуулдаггүй, шинжлэх ухааны талаар хоцорсон байна. Өнөөдөр хүүхдийн цэцэрлэг бүхэн өөрсдөө хөтөлбөр боловсруулдаг болсон байна. Энэ нь чухам зөв буруу ойлгоход хэцүү болсон байна. Бид бага насны хүүхдэд шинжлэх ухааны үндэстэй нэг хөтөлбөрийг Монгол улсын хэмжээний нийт цэцэрлэгт мөрдөх ба харин түүнийг орон нутагт тохируулан бага зэргийн өөрчлөлт оруулж мөрддөг баймаар байна. Тэгвэл өнөөдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг бүх талаас нь судалсан ямар эрдэмтэн байна вэ гэж асуумаар байна. Монгол хүүхэд маш их авьяастай тэднийг цаашид хөгжүүлэх талаар судалгаатай ажилламаар байна. Өнөөдөр 2 настай хүүхдийг хүлээж авах ямар ч бэлтгэл байхгүй хүмүүжил сургалт явуулж байна. Өнөөдөр 2 настай хүүхдийг ямар хүмүүжил сургалтын ямар мэдлэг чадвар, дадал эзэмшүүлж дунд бүлэгт оруулах, дунд бүлгийн 3 настай хүүхдийг ахлах бүлэгт ямар бэлтгэлтэй оруулах, ахлах бүлгийн 4 настай хүүхдийг ямар бэлтгэлтэй 5 настай хүүхдийн бүлэгт оруулах гээд бүлэг тус бүрийн хүмүүжил сургалтын ямар мэдлэг , чадвар дадал, хэвшил эзэмшүүлсэн талаар залгамж холбоо, хөнгөнөөс хүндрүүлэх зэрэг сургалтын зарчмуудыг баримтлан хийсэн агуулга дутагдаж байна. Бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид ямар хөгжил , хүмүүжил, чадвар дадал эзэмшүүлсэн хүүхдийг оруулах талаар цэцэрлэг сургуулийн хүмүүжил сургалтын агуулгын уялдаа холбоотой нарийн судалгааны үндсэн дээр Монгол улсын хүүхдийн цэцэрлэгт мөрдөх нэг хөтөлбөр боловсруулах шаардлагатай . Өнөөдөр хүүхдэд хэдэн нүдтэй вэ, хэдэн чихтэй вэ, хэдэн хуруутай вэ, гар шүдээ сайн угаа, хувцсаа зөв эвхэж тавьж сургах гэсэн бие организм, эрүүл ахуйн дадал хэвшил 2-5 настай хүүхдүүдэд зааж сургаж байна. Уучлаарай, энэ бүгдийг ээж аав заадаг зүйлийг бэхжүүлэхэд бидний ажил байх болов уу. Бид өнөөдөр бага насны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, олон талын мэдлэгтэй, амьдрах ухаанд сургах, хүүхдийг бие дааж суралцах чадвартай, хүмүүжлийн наад захын дадал хэвшилтэй, хүн болгонтой ямар ч нөхцөлд харьцаж чаддаг, хүнийг нас хүйсээр нь ялгахгүйгээр хүндлэх, халамжлах, хайрлах, туслах, хүний төлөө явдаг, байгаль орчноо, мод ургамал, амьтнаа хайрладаг, бүлэг болон орчноо цэвэр сайхан авч явах тэнд байгаа зүйлийг хайрлаж хамгаалдаг хүмүүжилтэй зэрэг цаашид улсаа хөгжүүлэх сэтгэлтэй, эх орноороо бахарх адаг, эх орон доо хайртай, Монгол уламжлалт ёс заншилд сургахад иргэдийг бэлтгэх үүрэгтэй болов уу.
  • Өнөөдөр цэцэрлэгүүдийн бүлэг бүхэнд хүүхэд хөгжих сургалтын төвүүдийг байгуулж маш их олон юм байрлуулсан байна. Хүүхэд орчноосоо өөрөө суралцах нөхцөлийг бий болгосон явдалд талархаж байна. Харин тэр байрлуулсан юмс нь эрүүл ахуй, аюул осолтой юм байгаа эсэхийг судалж бүлэгт байлгадаг болов уу. Гэтэл хүүхдийн унтлагын өрөө тасалгаа байхгүй нөхцөлд хүүхдүүд тэр олон юмны үнэр, тос шороо, цэцэг ургамал, хуванцар, үстэй тоглоом, хиймэл хивсэнцэнрээс ялгарч байгаа зүйлийг үнэрлэн, газар дээр, тэр олон юмны дунд энд тэнд багтан ядан бие биеийнхээ амьсгалаар амьсгалан унтуулах , тэр олон юмны дунд биеийн тамирын дасгал гимнастик хийх, хичээл хүмүүжлийн ажил явуулах, хөдөлгөөнт тоглоом явуулах, өдөрт гадаа салхинд гаргадаггүй хүүхдүүд 9-10-12 цаг байдаг болохоор хүүхдийн болон багшийн эрүүл мэнд ямар байдаг бол. Гэтэл эрдэмтдийн судалгаагаар нэг тасалгаанд 500 төрлийн бактери вирус байдаг гэж гаргасан байна. Сүүлийн үед барилгын материал, хүүхдийн үстэй тоглоом, хуванцар тоглоомоос будаг бусад хортой бодис ялгаруулдаг тухай эрдэмтэн эрүүл ахуйч нар нотолж байна. Энэ талаар Монголын эрүүл ахуйч нар хүүхдийн бүлгийн агааржуулалт, бохирдолд зэрэг эрүүл ахуйн нөхцөл ямар байгаад хэмжиж судалгаа хийсэн болов уу. Эрүүл ахуйгаар бол нэг хүүхдэд 2,5 кв.м. талбай, 25 хүүхэдтэй бүлэгт бол 62,5 кв.м ногддог гэж эрдэмтэд үздэг. Дээрх талбай зөвхөн хүүхдийн тоглох хичээл хийх харин унтлагын өрөө тасалгаа нь тусгай байдаг гэж сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл ахуйч эрдэмтэд судалгаан дээр нотолж байна. Тэгвэл манай цэцэрлэгийн нэг бүлэгт 40-50-60 хүүхэдтэй байгаа нөхцөлд бүлгийн талбай ямар хэмжээтэй оногдож байгаа бол. Тэгээд хуванцраар хийсэн тэр олон тавиур сандал ширээ шүүгээ тоглоом зэрэг нь хэчнээн хэмжээний талбайг эзэлж байгаа, хэчнээн хэмжээний химийн хортой бодис ялгаруулж байгаа бол. Хүүхдээ эрүүл байлгах л гэж байгаа бол энэ маш бодууштай асуудал шүү.
  • Хүүхдийн цэцэрлэгийн боловсон хүчний талаар анхаармаар байна. Хуульд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, боловсролын хэлтсийн цэцэрлэг хариуцсан мэргэжилтнүүдийг , цэцэрлэгийн мэргэжлийн 3-5 жил хүмүүжүүлэгч багш, эрхлэгчийн ажил хийсэн дээд боловсролтой сургуулийн өмнөх боловсролын менежмент, заах арга зүйг сайн эзэмшсэн хүн тавих, хүмүүжүүлэгч нарыг мэргэжлийн хүмүүсээр хангана гэсэн мөртлөө мэргэжлийн бус хүмүүсийг эрхлэгчээр, арга зүйч, аймаг дүүргийн боловсролын цэцэрлэгийн асуудлыг хариуцсан хүмүүсийг тавьж эхэлж байна. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар өндөр мэдлэг чадвартай маш хариуцлагатай, удирдлагын онол, багш нартаа мэргэжлийн туслалцаа үзүүлдэг, сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ухааны онол, хүүхдийн эрүүл ахуй, бүх хичээлийн болон хүмүүжлийн онол, арга зүйг эзэмшсэн, бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог,эрүүл ахуй талаар эцэг эхэд хичээл заах, зөвлөгөөн өгөх чадвартай эрхлэгч цэцэрлэгийг авч явна. Эцэг эхийн дунд дараах олон хэлбэрийн ажлуудыг явуулдгийг эрхлэгч цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш бүхэн мэдэх ёстой. Үүнд: хүүхдийн гэр орноор нь очих, эцэг эхтэй ярилцлага зохиох, эцэг эхийн хурал хийх, нээлттэй өдөр зохиох , эцэг эхийн дунд туршлага солилцох бага хурал зохиох, залуу эцэг эхийн сургууль, цэцэрлэгийн багш эцэг эхийн хамтарсан үйл ажиллагаа, эцэг эхэд өгөх зөвлөгөө булан ажиллуулах, зэрэг үйл ажиллагаа хоцрогдсон бололтой. Сүүлийн үед сургуулийн өмнөх боловсролыг мэдэхгүй хүн болгон цэцэрлэгийг удирдаж авч явж чаддаг гэсэн үзэл тогтсон бололтой, хүмүүсээ андуурч байгаа биш биз.
  • Цэцэрлэгийн удирдлагаас хүүхдийн эцэг эхийн дунд тэдний сонирхлыг татахуйц ажил зохиох. Хамтран хүүхдийн хүмүүжил дээр анхаардаг нэгдсэн шаардлагатай байхын тул нэлээд ухаан зарцуулах шаардлагатай байна. Өнөөдөр нөгөө л дээр үеийн байдлаар ажилладаг арга болохгүй байна. Өнөөдөр залуу эцэг эхчүүд хүүхдийн хөгжил хүмүүжлийг сонирхож мэдэж авахыг хүсэж байгаа болохоор эцэг эхийн дунд хүүхдийн хүмүүжлээр онол практикийн хурал хийх, эцэг эхийн туршлага судлах , ярилцлага зохиох, нэвтрүүлэх ба дэмжих, сурталчлах, эцэг эхийн санал авах, тэдний дунд хүүхдийн хүмүүжлийн талаар сургалт явуулах, тэдэнтэй дотночилж ярилцах, хамтран арга хэмжээнүүдийг явуулах, эцэг эхийн дунд цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан тавих, хүмүүжүүлэгч багш бүлгийн ажлын тайланг эцэг эхэд танилцуулах зэрэг олон хэлбэрийн ажлуудыг зохиож тэдэнд цэцэрлэгийн үйл ажиллагааг ойлгуулах, хүүхдийг хамтран хүмүүжүүлэх хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгуулах, тэднийг хүүхдэдээ илүү анхаарал тавьдаг болгоход үйл ажиллагаа явуулах нь зөв болов уу.
  • Хүүхдийн цэцэрлэгийн эдэлбэр газарт тоглоомын талбайн асуудал маш хүнд болж байна. Үүнд:
  • цэцэрлэгийн тоглоомын талбай дээр байшин барилга барих,
  • эдэлбэр газрыг нь дотогш шахаж байшин, гарааш барих,
  • цэцэрлэгийн талбайн тохижилтыг устгах мод, төмрийг хулгайлж авах, талбайг шууд дээрэмдэх үзэгдэл хэвийн болов
  • цэцэрлэгийн хүүхдийн орж гарах хаалганд нь тулгаж машины зам гаргах,
  • Хашаа гийн нь шахаж тоглоомын талбайг нураах зохисгүй үйлдлүүдийг орон нутгийн засаг захиргаа томчууд хийж байна. Тэд мөнгөний төлөө ажиллаж байгаа нь зөв боловч Монголын хүүхэд багачуудын байгууллагуудыг огт боддоггүй хүмүүс байдаг бололтой. Цэцэрлэгийн эрхлэгчийн шаардлагыг хэн ч биелүүлдэггүй сонсдоггүй ч юм байна. Цэцэрлэгийн эрүүл ахуйн дүрэм журмаар бол хүүхдийг өдөр бүр 2 удаа заавал салхинд 1-2,5 цаг гаргаж зугаалах, тоглох, биеийн тамирын хичээл явуулах, хүүхдийн үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх , спортын тоглоом уралдаан явуулах, хөдөлгөөнт тоглоом тоглох, орчинтойгоо танилцуулах, байгаль туршлагын талбай дээр цэцэг хүнсний ногоо тарьж арчлах танилцах үйл ажиллагаа явуулах бүлэг тус бүрийн талбай нь хэмжээгээрээ өөр өөр байдаг. Гэтэл тоглоомын талбайд байшин барилга барьсан байна./ 3 ,4-р хороололд/. Улсын хэмжээнд ганцхан байдаг өнчин хүүхдийн цэцэрлэгийг 1974 онд Монголын хүүхдийн фондоос Цэдэнбал-Филатова улсын хэмжээний үлгэр жишээгээр тохижуулсан талбайг Ардын багш Дүгэрээ тоглоомын талбайг бүр мөсөн устгаж цэцэрлэгийн хүүхдэд зориулсан талбай дээр 360 айлын 14-16 давхар орон сууц барьж өнчин хүүхдийг байраар ханган гэж хэлж өнчин бага насны хүүхдийн цэцэрлэгийг үндсээр нь устгаж байгаа нь тэдгээр хүүхдийг доромжлон талбайгүй болгов. Улс өнчин хүүхдэд анхаарал тавьж тэднийг орон сууцаар хангаж ирсэн түүхтэй. Хамгийн том алдаа хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай дотор хувийн орон сууц барьдаг практик бий боллоо. Энэ практик цаашид хөгжих төлөвтэй.Хүүхдийн цэцэрлэгүүд бүгд өөрийн эдэлбэр газартай түүнд жишээ нь бага бүлгийн тоглоомын талбай нь 150 кв.м, ахлах бүлгийн хүүхдийн тоглоомын талбай нь 180 кв.м талбайтай байдаг, биеийн тамирын талбай, мод, жимс ногооны талбай буюу туршлагын талбайтай, эргэн тойрон мод сөөгтэй, цэцэгтэй талбай байх ёстой. Хүүхдийн тоглоомын талбай болон хашааны гадна 25-50 метрийн зайг улаан зурвас гэж шинжлэх ухаанд заадаг. Гэтэл өнөөдөр юун улаан зурвас цэцэрлэгийн орчин маш аюултай болж байна. Үүнд:
  • Өнөөдөр хүүхдийн цэцэрлэгийн дэргэдэх гарааш шатаж дэлбэрвэл цэцэрлэг болон тэр олон хүүхэд юу болох бол,
  • Аюулын эрсдэл, газар хөдөлбөл хүүхдээ хаагуур яаж аврах талаар маш хүнд болно, яагаад гэвэл эргэн тойрон тэнгэр тулсан өндөр байшин гарааш байгаа, хүүхэд гадагш гарах ямар ч боломжгүй болж, хэрэв гэнэт гүйж гарахад машин дайрах боломжтой болсон байна. Жишээ нь Улаанбаатар хотын 5 дугаар цэцэрлэгийн хашааны үүдэнд машины зам гаргасан байна
  • ХҮМҮҮСЭЭ! БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ХҮНДЭЛЖ ОРЧИНЫГ НЬ АЮУЛГҮЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!

Цаашид санал болгоход:
Монгол улсад төрөлд ихсэж байгаа нөхцөлд хүүхэд багачуудыгаа зөв хөгжүүлж хүмүүжүүлэхэд яслиас эхлэх хэрэгтэй тул юуны өмнө сургуулийн өмнөх насны хүүхдийн олон байгууллагыг шинжлэх ухааны үндэстэй судалгаатай ажиллуулахад Боловсрол шинжлэх ухааны яаманд өмнө байсан шиг хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийг 4-5 орон тоотой сэргээн байгуулах ба Боловсрол судлалын хүрээлэнд сургуулийн өмнөх асуудлыг хариуцсан эрдэм шинжилгээний 3-4 орон тоотой ажиллуулах шаардлагатай байна.
-Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээгүй нөхцөлд , цэцэрлэг барих газар олдохгүй нөхцөлд Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга бүхэнд доод давхрыг цэцэрлэгт зориулан барих гэрээ хийж барилга газарт зөвшөөрөл олгодог практикийг нэвтрүүлмээр байна. Тэгвэл барилгын оршин суугчид бүгд цэцэрлэгээр хангагдах боломж байна.
-Гэр хороололд 2-3 гудамж бүрд гэр цэцэрлэг байгуулж хүүхдийг ясли цэцэрлэгээр хангах боломж байна.
-Сайн дураар хүүхдийг гэрээр авч гэрийн цэцэрлэг байгуулах гадаадын туршлагыг нэвтрүүлэх боломж байна.
Сургуулийн өмнөх наснаас эхлэн хүүхдийг хөгжүүлэх хүмүүжүүлэх үйл ажиллагааг чанартай явуулахад дараах асуудал дээр онцгой анхаармаар байна. Үүнд:

  • Цэцэрлэгийн багш нарыг хүүхэдтэй ажиллах ажлын хугацааг 6 цаг болгож хоёр ээлжийн мэргэжлийн багштай, ба туслах үйлчлэгчтэй болгох /туслах багш/.
  • Нэг бүлэгт байх хүүхдийн тоог стандартанд оруулах 0-1 настай хүүхэд бүлэгт 8-10 хүүхэд, 1-2 настай хүүхдийн бүлгийг 11-12 хүүхэдтэй, 2-3настай хүүхдийн бүлэгт 15-20 хүүхэдтэй, 4-5 настай хүүхдийн бүлэгт 20-25 хүүхэдтэй байхаар тогтоох. Багшийн ачаалал ба хүүхдийн эрүүл мэнд дээр анхааръя!!!
  • Өвлийн улиралд цэцэрлэгийн хүүхдийг агаар салхинд гаргаж эрүүлжүүлэх боломж байхгүй учир хуучин үед зуны улиралд “ зуслангийн цэцэрлэг” гэдгийг байгуулж хүүхдийг зуны улиралд эрүүлжүүлэх, байр орон сууц байхгүй нөхцөлд “өдөр өнжүүлэх талбайн цэцэрлэг” байгуулж бага насны хүүхдийг эрүүлжүүлж, хөдөлгөөнт тоглоомоор тоглох, үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх ба чийрэгжүүлэх ажлыг зуны улиралд зохиох боломж байна.

Хүүхдийг сургуульд бэлтгэх талаар
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийг сургуульд бэлтгэх зарим арга хэмжээний тухай” Сайд нарын зөвлөлийн 20-р тогтоол 1974 онд гарч цэцэрлэгт хамрагдаагүй 7-8 настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн дэргэд бэлтгэл бүлэг нээж, бага ангийн багш нар 5-р сарын 1-ээс 6-р сарын 1 хүртэл нэг сарын бэлтгэлийг нийт хүүхдийг хамруулан хийх талаар тогтоол гарсан билээ. Тогтоол хүчинтэй эсэхийг мэдэхгүй. Ямар ч болсон энэ тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг олж хараагүй. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль 12 жилийн боловсрол олгох шийд гарсан боловч бодвол судалгаа туршилт дээр үндэслэн 6 настай хүүхдийг ямар ч бэлтгэлгүй шууд 1-р ангид оруулж 80 цагийн бэлтгэл гэдэг зүйлийг хийдэг болжээ. Бага ангийн багш нарт нэлээд ачаалал нэмэгдсэн боловч зарим багш нар ер нь цэцэрлэгт бэлтгэх хэрэггүй болж байна гэж үздэг гэтэл зарим багш нар 6 настай хүүхэдтэй ажиллах гэдэг маш хүнд байна гэж байна. Хэн нь зөв бол .

Хүүхдийг сургуульд бэлтгэхгүй оруулна гэдэг бол хүүхдэдээ маш хүнд тусдаг ба сургуульд дасах талаар нэлээд удаан байдаг. Хамгийн эхэнд хүүхэд сэтгэл санаагаар унах, ээжийгээ санах гэр орноо санах, бушуу харих юмсан, хоол идэх юмсан, орон дээрээ унтах юмсан , миний гар ядарч байна, бие засах юмсан , харандаа үзэг барьж үзээгүй тул гар нь ядарч өвдөнө уйлна, удаан хугацаагаар ширээний ард сандал дээр суух хэцүү, чөлөөтэй хөдөлж болохгүй бие нь чилнэ гэх мэт олон бэрхшээлийг давахад хүүхдэд хүнд байдаг. Сурах чадвар эзэмшээгүй хүүхдүүдэд маш хүнд байна.
Цэцэрлэгээс ирсэн бэлтгэлтэй хүүхэд гэрээс ямар ч бэлтгэлгүй орж ирсэн хүүхэд хоёрын ялгаа гарч ирдэг. Энэ үед бага ангийн багш гэрээс ирсэн хүүхэдтэй нэг аргаар харин цэцэрлэгээс ирсэн хүүхэдтэй цааш нь хөгжүүлэх гэж хоёр янзаар хүүхэдтэй ажиллах шаардлага гарч ирнэ. Гэрээс ирсэн хүүхэд би яагаад юм мэдэхгүй байна вэ гэсэн асуулт өөртөө тавьж цэцэрлэгээс ирсэн хүүхдэд атаархана. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш ч цэцэрлэгээс ирсэн хүүхдийг тогтворгүй маш их хөдөлгөөнтэй хичээлийн үед үймүүлдэг гэж гомдол ирж ийм хүүхэдтэй яаж ажиллах вэ гэсэн асуулт тавих зэрэг бэлтгэлтэй ба бэлтгэлгүй хүүхдүүдтэй ажиллах бэрхшээл гарч ирнэ. Үүнээс ч болж нэгдүгээр ангиас хүүхэд тэр олон бэрхшээлийг даван туулах чадваргүй учраас сургуулиа орхидог. Тийм учраас сургуульд орох хүүхдийг нэгдсэн журмаар бэлтгэл хийж 1-р ангид оруулах талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж миний хувьд боддог.



-Хүүхдийн цэцэрлэгийг барилгыг зориулалтын биш ашиглаж байгаа газар олон байгааг харгалзан буцааж авах талаар судалвал ямар вэ. Үүнд:
  1. 17-р сургуулийн өмнө байгаа яслийн барилгад эмнэлэг байна
  2. 70-р цэцэрлэгийн зүүн талд урт цагааны ард байгаа 11-р яслийн барилгад нэг компани орсон
  3. 4-р хороололд 11-р цэцэрлэгийн ойролцоо яслийн байранд хүнсний склад болгосон
  4. Баянзүрх дүүргийн орос 14-р сургуулийн хойд дэнж дээр орос 280 хүүхдийн цэцэрлэгийн байрыг дэлгүүр албан байгууллага зэрэг байдаг.
  5. Их сургуулийн зүүн хойд талд 2-р цэцэрлэгийн зүүн талд 120 хүүхдийн яслийн барил ганд нэгэн компани байна.
  6. 19-р хороололд яслийн барил ганд хувийн шүдний эмнэлэг
  7. Үйлдвэрчний харьяа байсан 1-р цэцэрлэгийн барилгад нэг албан газар, 280 хүүхдийн 3-р цэцэрлэгийн барилгад дээд сургууль, 2-р цэцэрлэг харьяа ясли төв музейн баруун талд байсан барилгыг нураасан
  8. 120-т яслийн барил ганд хувийн нүдний эмнэлэг “Болор мэлмий” зэрэг зориуд явж судлах юм бол олон барилгыг ясли-цэцэрлэгийг олон барил ганд нөхөн оруулах боломж байна.
  9. 38-р цэцэрлэгийн барилга “Тэнгис” кино театрын баруун урт талд 120 хүүхдийн .цэцэрлэгийн барил ганд төрийн бус олон байгууллага орсон г.м.
-Монголын хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдсан 80 шахам хүүхдийн яслитай цэцэрлэгийн барил ганд үзлэг явуулах шаардлагатай байна
-Нийтэд , залуу эцэг эхэд зориулан сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалт, хөгжлийн талаар сурталчил ах, хүүхдээ зөв хүмүүжүүлж байгаа эцэг эхийн туршлагаас нэвтрүүлж сурталчлах
-Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой / нас насаар ялгавартай/ эцэг эхэд зөвлөгөө өгөх төвүүдийг орон сууц бүхэнд, гэр хорооллын хэсгүүдэд бий болгох бага насны хүүхдийн нийгмийн ажилтан бэлтгэх. Зөвхөн бага насны хүүхдийн асуудлаар ажилладаг байх
-Хот аймаг дүүрэг, сумын засаг дарга нарын дунд “ Хүүхдийн цэцэрлэг бидний бахархал” зэрэг ямар нэгэн зорилго дэвшүүлэн номинац зарлаж жил бүр шалгаруулдаг уламжлал тогтоовол ямар вэ. Тухайн засаг дарга хүүхдийн ясли цэцэрлэгийг хөгжүүлэхэд ямар хувь нэмэр оруулсныг дүгнэх юм бол маш их амжилт анд хүрнэ дээ. Хуучин “хүүхдийн жил” гэдэгтэй адил тэхдээ хүүхдийн ясли цэцэрлэгийн талаар тодорхой асуудлаар байх ёстой.
Хот аймгийн засаг дарга нарын ажлыг орон нутгийн хүүхэд багачуудын төлөө ялангуяа Сургуулийн өмнөх боловсролын асуудалд хэрхэн анхаарал тавьж байснаар нь үнэлдэг болгох. Үүнд:
  • Орон нутгаас сургуулийн өмнөх насны нийт хүүхдийг ясли цэцэрлэгт хамруулсан засаг дарга
  • Хүүхдийн ясли цэцэрлэгийн хүмүүжил сургалт, хүүхдийг хөгжүүлэх талаар чанарыг нь дээшлүүлэх нөхцөл боломжийг хангасан засаг дарга
  • Сургуулийн өмнөх боловсролд шинээр гарч байгаа зүйл бүхнийг дэмжсэн засаг дарга
  • Сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхэд иргэд олон нийтийн анхаарлыг чиглүүлэн нэгдүгээрт тавьж байсан засаг дарга
  • Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ясли цэцэрлэгийг хэвийн байлгах ба хэрэв хүүхдийн байгууллагын байранд өөр албан газар орсон байвал эргүүлэн авч хүүхдийн ясли цэцэрлэг байгуулсан засаг дарга
  • Хүүхдийн ясли цэцэрлэгийн төсвийг тус байгууллагад нь өгч өөрөөр нь зарцуулах эрхийн өгсөн засаг дарга
  • Хот аймаг сумын засаг дарга нарын дэмжлэгтэйгээр Сургуулийн өмнөх насны хүүхдийн спортын олимп, хүүхдийн фестиваль /эрүүл мэнд- биеийн тамир/ сэдвээр, жил бүр цэцэрлэгийн хүүхдийн дунд “шатрын тэмцээн”явуулах, хүүхдийг эрүүлжүүлэх “Эрүүл мэндийн сургууль” сэдвээр цэцэрлэгүүдийг шалгаруулахад төсөв мөнгө гаргасан засаг дарга
  • Хот аймаг, сумын хөтөлбөрт “ Миний хот аймаг сумын хүүхдийн тоглоомын талбай” сэдвээр жил бүр хүүхдийн ясли цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайг шалгаруулах, цэцэрлэгийг хашаатай болгох, мод ургамал суулгах арчлах, тус талбай дээр хүүхдийг эрүүлжүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх нөхцөл боломжоор нь тохижуулах хөрөнгө зардал гаргасан засаг дарга
  • Хот аймаг ,сумын “тэргүүний цэцэрлэг” жилдээ 2-3 цэцэрлэг шалгаруулж цэцэрлэг, тэргүүний ажилтай эрхлэгч, багшийг шагнахад зориулан зардал гаргасан засаг дарга
  • Цэцэрлэгийн багш нарын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, сурган хүмүүжүүлэх үйл явцыг сурталчлах зорилгоор цэцэрлэгийн дунд тэмцээн явуулах. Үүнд: “Хамгийн сайхан хүүхэлдэй”,”Бага насны хүүхдийг хөгжүүлэх хамгийн сайхан тохилог орчин”, “ Хамгийн сайхан тохилог биеийн тамирын заал, хэрэгсэлүүд”,” Хамгийн үлгэр жишээ хүүхдийн тоглоомын талбай”, Цэцэрлэгт сэдэвт -дүрст тоглоомын нөхцөл бүрдүүлсэн байдал” зэрэг сэдвүүдээр шалгаруулж цэцэрлэг, багш нарыг шагнах зардал гаргасан засаг дарга
  • Сургуулийн өмнөх боловсролд хамгийн өндөр амжилт гаргасан хүн байгууллага”, “ Цэцэрлэгийн залуу авьяастан багш”-ийг шалгаруулдаг, түүнд хот аймаг, дүүрэг , сум ба хорооны дарга нараас дээрх арга хэмжээнд зардал гаргасан засаг дарга нарыг номинацаар шалгаруулдаг байх
-Цэцэрлэгийн багш нарыг орон сууц авах зээл өгөх
-“Сургуулийн өмнөх боловсролын хуулийг Боловсролын хууль”-ийн нэг бүлэг болгон оруулбал зүйтэй байна. Сургуулийн өмнөх боловсрол бол боловсролын нэгэн систем учраас бүгд нэг дор байх нь зүйтэй гэж үзэж байна.

АБТА , Боловсрол судлалын магистр, зөвлөх багш, Сурган хүмүүжүүлэх хүрээлэнд 11 жил сургуулийн өмнөх боловсрол агуулгаар ажиллаж байсан, Боловсролын яамны хүүхдийн цэцэрлэгийн мэргэжилтэн хэлтсийн даргаар 13 жил ажиллаж байсан одоо тэтгэвэр тээ байгаа ахмад багш Д.Нонна.

2012.08.31.



No comments: